Sunday, May 20, 2012

Оюутны яруу найргийн наадам боллоо


Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит “Яруу эгшиглэн” оюутны яруу найргийн наадам тавдугаар сарын 19-нд Тусгаар тогтнолын ордонд боллоо.

60 гаруй оюутан залуус шүлгээ уншсанаас ЭМШУИС Д.Ганхүлэг тэргүүн байранд шалгарч МУИС н.Саранчимэг, МУИС М.Бүжинлхам нар удаалсан байна. Тус тэмцээний шүүгчээр УГЗ, Төрийн шагналт Д.Нямаа, Зохиолчдын эвлэлийн шагналт Ж.Дашдондог нар ажилласан аж.

Дамшрамд дуулгахад, ирэх долдугаар сард Хөвсгөл аймагт нэрт эрдэмтэн Б.Ширэндэвийн нэрэмжит яруу найргийн наадам болох юм байна.

No comments:

Post a Comment