Sunday, May 27, 2012

Serchmaa Setgeliin dram


onigoo


my picture


zuragnuud





Ýìýãòýé÷¿¿ääýý


Shvleg


Westlife My Love


Er hvn ta

Ñ¿¿í õîðâîîä ýð õ¿í ÷è õàäàã ìèíü áîëæ ÿâíà
Ñ¿¿òýé òóëãàíä ýð õ¿í ÷è  ýçýí áîëæ ÿâíà
Íàìàéã ñóðàãëààä èðýõýä ýð õ¿í ÷è ýð ìèíü áîëæ ÿâíà
Íàñàëñàí àìüäðàëäàà ýð õ¿í ÷è ºð㺺ºò áóðõàí ìèíü áîëæ ÿâíà

Ogino /D45/ Onon * Yaruulahgvi* hair aguu bs monhiin zvil shvv


D45 Hairtdaa bvh zaluusdaa zoriulj bn


klip


“Мөрөөдлийн театр” хүүхдүүдэд зориулан жүжиг тоглоно

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хүүхдийн баярт зориулан шинэ жүжгээ толилуулахаар болжээ. Оросын хүүхдийн зохиолч Виталий Губираевийн “Их ид шидтэн” зохиолоос сэдэвлэн драмын жүжиг бүтээж байгаа ажээ. Энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-ныг хүртэл тоглох уг жүжгийн гол дүрд Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр, О.Дөлгөөн нар тоглох юм байна. Хамгийн отгон театрынхан өнгөрсөн сард “Хайртай бол эргэж хараарай” драмын шоу, жүжгээ толилуулан, “Миний ээжийн дайсан” дэлгэцийн анхны бүтээлээ өлгийдөн авсан.

Сонирхуулахад, тус театрын уран бүтээлчид он дуустал хийх жүжиг, дэлгэцийн бүтээлийн төлөвлөгөөгөө хэдийнэ гаргасан бөгөөд энэ зунаас дахин шинэ киноны зураг авалтандөө орно гээд тун ч завгүй байгаа гэнэ.

Г.ДАША
Busdad ogsn vne tsene
Butsaad chamd ergj irdg




Sunday, May 20, 2012

bldo

Gegeen tungalag setgeld chn sew bvv suug
Gegeeleg saihn zand chn saad bvv uchirag
Ergewer hoorhon nvdend chn gunig bvv hurag
Engvi shn chmg hen ch bvv  gomdoog

Оюутны яруу найргийн наадам боллоо


Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит “Яруу эгшиглэн” оюутны яруу найргийн наадам тавдугаар сарын 19-нд Тусгаар тогтнолын ордонд боллоо.

60 гаруй оюутан залуус шүлгээ уншсанаас ЭМШУИС Д.Ганхүлэг тэргүүн байранд шалгарч МУИС н.Саранчимэг, МУИС М.Бүжинлхам нар удаалсан байна. Тус тэмцээний шүүгчээр УГЗ, Төрийн шагналт Д.Нямаа, Зохиолчдын эвлэлийн шагналт Ж.Дашдондог нар ажилласан аж.

Дамшрамд дуулгахад, ирэх долдугаар сард Хөвсгөл аймагт нэрт эрдэмтэн Б.Ширэндэвийн нэрэмжит яруу найргийн наадам болох юм байна.

“Keane”, “Coldplay” хамтлагийн дууг “A-sound” сонирхуулна

“А-sound” хамтлаг алдарт “Keane” “Coldplay” хамтлагийн дуунуудыг энэ сарын 26-ны 19.00 цагт  “SS club”-т эгшиглүүлэх гэж байна.  “А-sound” хамтлаг сүүлд “Зуун наст” цомгоо гаргасан ба энэ нь хөгжим сонирхогч залуус ихээхэн хүлээлгэсний дараа мэндсэлсэн цомог юм. Харин тэд энэ удаад хөгжим сонирхогч залуустаа зориулж инди рок, альтернатив хөгжмийн шинэ үеийн төлөөлөл болсон эдгээр хоёр хамтлагийн дууг бидний хэлж заншсанаар “cover” хийх нь. “Keane” “Coldplay” хамтлаг төгөлдөр хуур, гитар, бөмбөрийн дуугаралтаар чихнээ чимэг болсон дуунуудыг төрүүлсэн билээ.
 news.mn
Их тулааны өмнөх нам гүм  үргэлжилж байна. Хэн хаанаас нэр дэвших нь хэдийнэ тодорсон ч  “шонхор”-уудын тулаан хараахан эх­лээ­гүй байгаа юм. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй, тун удахгүй “шонхор”-уудын тулаан Очирваань ну­тагт болно. Соотон чихтэй бол чонын гөлөг зовхи нь өдөө бол завханынхан гэдэг хэлц үг бий.  Монгол Улсын хоёр ч Ерөн­хийлөгч төрөн гарсан, түүгээрээ ч завханыхан бахархдаг. Сонгуулийн өнгө нь гол төлөв улаанаар будагддаг Завханд Ардчилсан нам ч, Ардын нам ч ар­хагуудаа сойж байгаа, адилхан нэг, нэг бүсгүйгээ өрсөлдүүлэхээр шийдээд буй.

Өнгөрсөн 2008 оны сонгуулиар Завханы гурван мандатыг гурвууланг нь Ардын нам өвөртөлсөн. Харин энэ удаад нэгээр хасагдсан Завханы хоёр мандатыг хэн өвөртлөх вэ гэсэн томоохон  тулаанд  зөвхөн шонхорууд л орох нь илэрхий болов. Тэд бүгдээрээ Очирваанийн хүүхдүүд, бас бүгд л энэ тойрогт нэг бус удаа өрсөлдөж, ялж ялагдаж явсан хаширууд. Нутгийнхаа залуусаас шигшиж байгаад хоёрт нь УИХ-ын мандат олгох хэцүүхэн сонголт  өдгөө завханчуудад тулгараад байна. Харин тэд нь хэн бэ?

Д.Балдан-Очир. Ардын намын гишүүн энэ эрхэмийн хувьд Завханы хоёр мандатын нэгийг чирээд ирнэ гэж намын нөхдүүд нь найдаж буй. Найдлага нь талаар өнгөрөхгүй байх магадлал өндөртэй.  Анх 27-хон насандаа Ардын их хурлын депутатаар улмаар Улсын бага хурлын  гишүүнээр сонгогдож,  ардчилсан Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон хүний нэг гэдгээрээ  тэр яалт ч үгүй улс төрийн хувьд “шонхор”.  Өнгөрсөн дөрвөн жилийн турш  хэд хэдэн хууль, хөтөлбөр санаачилсны нэг нь “Монгол мал” хөтөлбөр бөгөөд үүгээрээ хөдөөгийнхнөөс нэлээд өндөр санал түүж магадгүй байгаа гэх. Түүнтэй мөр зэрэгцэн тулаанд орох эрхийг  Ардын намаас Д.Оюунхорол бүсгүйд олгож буй.  Улс төрийн хат суусан, эрчүүдтэй ана мана тэмцэлдэж, ялалт, ялагдлын аль алиныг нь амсч эдэлж явсан түүнийг хэн ч “шонхор” биш гэж хэлж чадахгүй биз. Парламентийн цөөхөн бүсгүйчүүдийн нэг тэрбээр жендерийн  эрх тэгш байдлыг хангахын тулд УИХ-д суух эмэгтэйчүүдийн тоог нэмэг­дүүлэх шаардлагатай гэсэн байр суурь баримталдаг. Түүнийг УИХ-д улируулан сонгох эсэхийг  төрсөн нутгийнхан нь шийднэ. Завхан нутгаас УИХ-д гурван удаа нэр дэвшиж, хоёрт нь ялалт байгуулж байснаас нь харахад завханчууд түүнд “за” гэх магадлал бас л өндөр байгаа. Харин өнгөрсөн сонгуулиар Завханаас намдаа нэг суудал чирж ирсэн Ш.Сайхансамбууг энэ удаад намынхан нь тойрогт нь дэвшүүлэхгүйгээр шийджээ.  Өнгөрсөн сонгуулиар мөнгөөр зодож гарч ирсэн “салаавч”-ны авторыг  хоосон үлдээхгүйн тулд журмын нөхдүүд нь түүнийг намын листээр оруулахаар төлөвлөөд байгаа гэсэн. 

Тэгвэл Ардчилсан на­маас айм­гийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан Я.Санжмятав өрсөл­дө­хөөр аль эрт бэлтгэлээ эх­лүүлсэн. Анх 2004 оны сонгуулиар бие дааж нутгаасаа нэр дэвшин ялалт байгуулсан тэрбээр 2008 онд Ардчилсан намаас нэр дэвшиж, Ардын намын гурван нөхөрт “тонгоруулсан”. Гээд тэрбээр завханчуудаас нүүрээ бууруулаагүй, харин ч Завханыг хөгжүүлэхийн төлөө дөрвөн жил зүтгэсэн түүний хувьд зүй ёсоор  “шонхор”-уудын тоонд багтах учиртай.  Өнгөрсөн жилийн наадмаар гэхэд Завханаас шижир алтын сорьц болох 999 хуурч хүүхдийг авчирч, нийслэлд тоглуулсан бий. Очирваанийн элгэн дээр өсч торнисон түүний өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг нутгийн ардууд нь хэрхэн дүгнэх нь тун удахгүй тодорхой болно. 

Ардчилсан намаас эмэгтэйчүүд УИХ-д сонгогдсон тохиолдол тун цөөхөн. Тус нам энэ удаагийн сонгуулиар улс төрд зүтгэж хат суусан бүсгүйчүүдээ сойхоор болоод байгаагийн нэг нь З.Нарантуяа.  2008 оны сонгуулиар Завхан аймагт нэр дэвшиж багагүй санал авсан “Монгол шуудан” банкны дэд захирал асан, эдүгээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяаг намдаа нэг мандат олоод ирэх хамгийн боломжит ху­вил­бараар тоо­цож бай­гаа.  Монгол­банкинд олон жил удирдах алба хашсан,   Монголын банк санхүүгийн  салбарыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр цөөнгүй ажил хийсэн З.Нарантуяаг намдаа ч, нийгэмд ч, Завхандаа ч  танил “фигур” хэмээн ажиглагчид дүгнэж буй. 

Б.Жаргалсайханы БНН болон С.Молор-Эрдэнийн Хамаг Монголын хөдөлмөрийн намын эвсэлээс Б.Нямсүрэн /ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан/ өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй гэх.  Буянгийн Жаргалсайханы хүн гэгддэг Б.Нямсүрэнгийн хувьд ирэх сонгуульд мөнгө хөрөнгө дээр айлтгүй хэмээн аархаж яваа гэнэ. Тэрбээр Мөн л Завханы уугуул нэгэн. Гэхдээ  түүнд Завханд хийж гийгүүлсэн ажил байхгүй гэдэг болно.

Мэдээж, энэ бүгд урьд­чилсан анализ болохоос сонгуулийн дүн биш. Ямар ч байсан Завханы тулаанд зөвхөн шонхорууд л нисэх нь нэгэнтээ тодорхой байна. Нутгийнхаа эдгээр залуусаас хэнд итгэл үзүүлэх нь зөвхөн  завханчуудын шийдэх асуудал юм.